Г.Мөнхжаргал: Би хүүгээ цэрэгт явуулна гэхээс үнэхээр эмээж байна


3 долоо хоног

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, амиа алдсан хэрэг гарсан.

 

Үүнтэй холбоотойгоор иргэн Г.Мөнхжаргал төв талбайд хувцсаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэрбээр "Би өөрөө 11 настай хүүтэй бөгөөд үргэлж хүүгээ цэрэгт явуулна гэж ярьдаг. Гэвч өчигдөр цэрэгт харамсалтайгаар амиа алдсан мэдээг сонссон хүү маань надаас “Та намайг цэрэгт явуулна гэдэг чинь хэвээрээ юу?” гэж асуухад үнэхээр хэлэх үг олдоогүй.

Одоо би өөрийн хүүгээ цэрэгт явуулна гэхээс үнэхээр эмээж байна. Цэргийн албанд ганц, хоёр ухамсрын шанаа өгөх асуудал байж болох л байх. Гэхдээ хүнийг үхтэл зодчихоод эцэг, эхэд нь таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө өгч, оршуулгынх нь зардлыг даана гэж яриад сууж болохгүй.

Хүний амь эрсдчихээд байхад төр засаг чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байна. Би одоо энэ талбайд бүтэн цаг цээж нүцгэн зогсоно” гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр “Цэрэг дайнд яваад эх орон, хайртай хүмүүсийнхээ төлөө амиа алдсан бол өөр хэрэг. Нэг жилийн хугацаатай цэргийн алба хүний аминд хүртлээ ийм яргалалтай байж болохгүй" гэдгийг онцолсон юм.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү