Салаан даргадаа зодуулсан цэрэг өнгөрсөн шөнө нас баржээ


3 жил

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад  даргадаа зодуулан хүнд гэмтэж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн. 

Хохирогчийн биеийн байдал хүнд, тархинд цус харвасан ухаангүй байдалтай эмчилэгдэж байсан. Харамсалтай нь биеийн байдал нь сайжрахгүй байсаар өнгөрсөн шөнө нас баржээ. 

Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б өнгөрсөн шөнө нас барсан. Байлдагчийн зодсон дэслэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү