Г.Алтанбагана Тбилисийн их дуулгаас хүрэл медаль хүртлээ


7 сар

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж улсын нийслэлд болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр -90 кг жинд зодоглосон Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ багаас

  • +78 кг жинд Э.Гандиймаа
  • +100 кг жинд Ө.Дүүрэнбаяр нар зодоглосон.

Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар шатанд Узбекистаны бөхөд ялагдсан бол Э.Гандиймаа эхний шатанд Какахстаны бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

 Г.Алтанбагана Тбилисийн их дуулгаас Монголын дөрөв дэх медалийг авчирлаа. Тэмцээний өмнөх өдрүүдэд ОУХМ Г.Хэрлэн хүрэл, МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар алтан медаль хүртээд байсан юм.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү