УОК: Зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагуудаас бусад байгууллага, иргэдийн хөдөлгөөнийг хатуу хорино


3 жил

Энэ сарын 11-ний 06.00 цагаас 23-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Хатуу хөл хорионы үеэр ямар, ямар арга хэмжээ авах талаар УОК-оос мэдээллээ. 

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр Засгийн газраас гарсан учраас иргэд цахимаар тэмдэглээрэй гэж уриалж байна. Харин идэвх санаачилгатай байж, Нэг хаалга-Нэг өрх шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Хэрвээ хөл хорио тогтоохгүй бол хоёрдугаар сарын сүүлээр халдварын 5000 давна гэсэн эрдэмтдийн судалгаа болон математик тооцоолол гарсан. 

Зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагууд л үйл ажиллагаагаа явуулна. Бусад байгууллага, иргэдийн хөдөлгөөнийг хатуу хориглоно. Тодруулбал, дараах байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдана. 

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /“УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн Ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
11. Банкны цахим болон автомат тооцооны машин
12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
14. Оршуулга" гэв. 

 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү