Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 14 ажилтан халдвар авчээ


3 жил

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн мэдээгээр Монгол Улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 10-аар нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 1479  боллоо. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15899 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр бүртгэгдсэн 10 тохиолдлын ес нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Эдгээрийн долоо нь Баянзүрх дүүргийн 17-р хорооны өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс байсныг мэдээллээ. Ялангуяа Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд халдвар нэмж бүртгэгдсээр байгаа бөгөөд гэр бүлийн хүрээнд халдвар тархсан байдал ажиглагдаж байна. Бүр тодруулбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 14 ажилтан халдвар авсан нь тогтоогдсон тул тус хороогоор сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг, шинжилгээнд орох хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцгойлон анхаарууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эрдэгэцэцэг [202.55.188.xxx] 3 жил
Зөв мэдээлэл өгөөчээ хорооны 1манаач 3хэсгийн ахлагч бсан одоо юу нь 14 ажилтан болчихвоо үнэн зөв тодорхой тайлбар хийгээрэй