Ч.Ичинхорлоо: МАН Н.Дэмбэрэлээ аваач. Манайд хэрэггүй


7 сар

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНРТ-д ярилцлага өгсөн. Түүнтэй МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдоод удаагүй байгаа Н.Дэмбэрэл ярилцсан билээ. Гэтэл тус ярилцлага нь олон хүний шүүмжлэлийг дагуулсан юм. 

МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэлийн хувьд мэргэжлийн сэтгүүлч биш бөгөөд анх удаа ярилцлага хийсэн нь энэ гэх. Үүнд нь хүмүүс дургүйцэж олон нийтийн статустай МҮОНРТ-ийг нэр хүндээ өсгөх хэрэгсэл болголоо. Олон сайн сэтгүүлчтэй байж тэднийг ярилцуулсангүй гэж буй. 

Тухайлбал, МҮОНРТ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч Ч.Ичинхоролоо өөрийн цахим хуудаснаа "Амьдралдаа анх удаа хийж буй ярилцлагаа өөр газарт хийж болоогүй юм байх даа ЭНЭ ХҮН. МҮОНРТ-ийг сэтгүүлчгүй болсон гэж энэ хүн бодсон бололтой. МАН энэ хүнээ аваач. Манайд хэрэггүй" гэжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү