Ням гарагийн 14 цагийн орчимд нарны хиртэлт болно


3 сар

Ирэх Ням гарагт дэлхийн зарим хэсгийн оршин суугчдад “галт цагираг” гэгддэг нар хиртэлт ажиглагдах юм.

 

Сар нь дэлхий, нар хоёрын дунд байрлах ба нарыг бүтэн халхалж чадахгүй тул сарыг тойроод нарны хэсгүүд ил гарсан нь “галт цагираг” шиг харагдах ажээ.

Уг үзэгдлийг бүрэн харах боломж монголчуудад тохиохгүй ч нарны 32.39 хувь халхлагдaхыг харах боломжтой юм. Бүрэн харагдах газартаа нар 99.4 хувь халхлагдах ажээ.

Улаанбаатар хотын цагаар Ням гарагийн өдрийн 2:19 цагт эхэлж 2 цаг 16 минут үргэлжлэхдээ 3:29 цагт дээд хэмжээндээ хүрэх юм байна.

"Галт цагираг" хиртэлт жилд нэг удаа тохиолддог бөгөөд дараагийн үзэгдэл 2021 оны зургаадугаар сарын 10-нд болно. Хэрвээ бүрэн хиртэлтийг үзэхийг хүсвэл youtube хуудаснаас шууд үзэх боломжтой аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү