Д.Отгонбаяр: Би Э.Үүрцайх хүүг "Monster" дуучин болгоно


1 сар

Өчигдөр /2020.04.26/ The Voice of Mongolia шоуны The Knockout шатны эхний дугаар үзэгчдэд хүрлээ. Тус дугаарт Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн таван оролцогч үзүүлбэрээ үзүүлж нэг оролцогч шүүгчийн сонголтоор, харин нэг нь үзэгчдийн саналаар дараагийн шатанд шалгарсан юм. Тодруулбал, Т.Бат-Од, Г.Дашчанрав, Б.Оюу, Э.Үүрцайх, А.Энх-Ингүүн нарын өрсөлдсөнөөс Д.Отгонбаяр шүүгчийн сонголтоор Б.Оюу дараагийн шатанд тэнцэв. Харин санал хураалтаар А.Энх-Ингүүн шалгарсан юм.

Тэгвэл шүүгч Д.Отгонбаяр өөрийн нүүр хуудаснаа, “Би Э.Үүрцайх хүүг “Monster” дуучин болгоно. Хүчтэй, маш сайн оролцогч шүү. Олон жил дуулах зам нь байна даа” хэмээн нийтэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү