УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр цахимаар нээнэ


4 жил

Дэлхийн 209 оронд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвар хүн төрөлхтний өдөр тутмын ажил, амьдрал, үйл ажиллагаанд олон өөрчлөлтийг авчирч байна. Тэр дундаа ажил, албан уулзалт, хурал цуглаан, урлагийн  тоглолт, киноны нээлт гээд бүхий л арга хэмжээ цахимжив. Манай улс ч бүхий л арга хэмжээг цаашлаад УИХ-ын чуулганаа цахимаар хуралдуулах гэж байна. УИХ-ын түүхэнд анх удаа болж буй чуулганы цахим нээлт өнөөдөр 12.00 цагт болно.

Нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдаж, энэ долоо хоног УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ нэгтгэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү