Коронавирусын анхны голомт болсон Хубэй мужийн хөл хорио маргааш цуцлагдана


2 долоо хоног

Шинэ коронавирусийн тархалтын анхны голомт болсон Ухань хот болон Хубэй мужийн өөр хэд хэдэн хот нэгдүгээр сарын сүүлээс эхлэн гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан. Тэгвэл Хубэй мужийн хөл хорионы дэглэмийг маргааш буюу Лхагва гарагаас эхлэн зогсоох болсныг Бээжингийн эрх баригчид мэдээлэв. 

Түүнчлэн тус мужийн төв Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцлахаар болсон байна.Ингэснээр иргэд тус мужаас чөлөөтэй гарч явах, мөн мужийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болж байна.