СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Санитолоор гараа ариутгасны улмаас түлэгджээ


2 долоо хоног

Сошиалаар нэгэн зураг эрчийг аваад байна. Таны харж байгаачлан тус эмэгтэй гараа санитол шингэнээр ариутгасны дараа гал тогоондоо хоол хийхээр оржээ. Энэ үеэрээ хийн зуухандаа санамсаргүй гараа хүргэснээр гал авалзаж, бүсгүйн хоёр гар ноцтойгоор түлэгдсэн байна. Ариутгагч шингэн нь спиртийн өндөр найрлагатай тул галд мэдрэг бөгөөд хүрсэн үед даруй асах өндөр эрсдэлтэй байна.

Иймд иргэд гар ариутгагч шингэнийг хэрэглэсний дараа галтай болгоомжтой харьцах, ялангуяа хийн зуухнаас болгоомжлоорой.