Д. Нямхүү: ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна


4 жил
ЭМЯ-наас мэдээлж байна. Халдварын тархалт эрчээ авсан энэ үед тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжлөөс үл шалтгаалан эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Тиймээс иргэд өөрийгөө гэртээ тусгаарлахыг ДЭМБ-аас зөвлөж байна.


Я.Буянжаргал, 3347 иргэн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдөр 2057 иргэн тусгаарлалтад байна. 297 эмч, эмнэлгийн мэргэжилтэн халдвартай болон тусгаарлалтад байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Д.Нямхүү, Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээгээр  COVID-19 илрээгүй. Өмнө нь 24 хүнээс шинжилгээ авсан, вирус илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүнээс вирус илрээгүй. ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна.

Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Шинжилгээний сорьцыг авчирч байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү