Д.Дагвадоржийн илгээсэн хамгаалалтын хувцсыг ЭМЯ хүлээн авлаа


4 жил

Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн илгээсэн тахлын үед хэрэглэх хувийн хамгаалах хэрэгслийг Эрүүл мэндийн яаманд өнөөдөр гардууллаа. Жижгээсээ том хүртэл бүх хэмжээтэй 400 ширхэг хамгаалалтын хувцас илгээсэн байна.

Хувцас гардуулах үйл ажиллагаанд оролцсон түүний төлөөлөгч “Дэлхий нийтийг цочроосон аюулт тахал Монгол Улсад орж ирээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Иргэн бүр ЭМЯ-наас өгч буй үүрэг даалгаврыг биелүүлж ажиллахыг хүсэж байна” хэмээлээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү