Токиогийн марафон цуцлагдав


2 сар

Дэлхийн томоохон марафонуудын нэг Токиогийн марафон ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч шинэ коронавирусийн тархалтын улмаас цуцлагдлаа. Тус марафоныг зохион байгуулагчдын зүгээс өчигдөр/2020.02.19/ мэдэгдэхдээ “ Токио хотод коронавирусийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн тул бидний зүгээс марафоныг хойшлуулж байгаагаа зарлаж байна” хэмээжээ.

Өнгөрсөн жилийн Токиогийн олон улсын марафонд 37 мянган хүн оролцжээ. Мөн зохион байгуулагчдын хэлж буйгаар оролцохоор бүртгүүлсэн тамирчдын мандатын мөнгийг буцаан олгохгүй бөгөөд 2021 онд зохион байгуулагдах Токиогийн марафонд шууд оролцуулах гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү