Д.Дагвадорж аварга Монголын иргэн болсон Иран бөхөд гурван өрөө байр бэлэглэнэ


5 өдөр

Асашёорюү Д.Дагвадорж аварга Монголын иргэн болсон Жүдо бөхийн дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Моллаей Саеид гурван өрөө байр бэлэглэнэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр "Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол улсын төлөө зүтгэе!" хэмээн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д сүүлийн гурван жил дараалан дэлхийн дэвжээнд медалийн төлөө өрсөлдсөн С.Моллаей улс төрийн асуудлаас болоод Ираны иргэншлээс татгалзсан аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгосон билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү