Дүүргийн шатрын аваргууд тодорлоо


4 жил

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион явуулдаг дүүргийн Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. Нийтдээ 84 тамирчин оролцсон тэмцээний эрэгтэй төрөлд 3-р байранд 5-р хорооны иргэн Ч.Мөнхбат, 2-р байранд 6-р хорооны иргэн С.Сод-Эрдэнэ, 1-р байранд 18-р хорооны иргэн Г.Агархорол нар тэргүүлсэн бол эмэгтэй төрөлд 3-р байранд 17-р хорооны иргэн С.Даариймаа, 2-р байранд 5-р хорооны иргэн Д.Мөнхсайхан, 1-р байранд 16-р хорооны иргэн Г.Бямбарагчаа нар шалгарлаа. Шалгарсан тамирчид нийслэл, улсын аваргад өрсөлдөх эрх бүхий батламж, мөнгөн шагналаар шагнагдсан бөгөөд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14, 15-нд болно.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү