Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барилаа


4 жил

УИХ өнгөрсөн пүрэв гаригт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар сая Ерөнхийлөгчид өргөн барилаа.  УИХ-ын дарга энэхүү арга хэмжээг энэ сарын 25-нд зохион байгуулж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавих эсэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үдээс өмнө “Засгийн газрын дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болох заалтад хориг тавих тухай ярьж, судалж байна. Хоёр нам хоёулаа энэ заалтыг дэмжиж байх шиг байна. Судлаад хоригийг хүлээж авахааргүй байвал тавихгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан бусад заалтуудыг дэмжиж байгаа” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү