Дарханы замын ажлыг хавар эрт эхэлнэ


4 жил

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан  Дарханы замын талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр, “Дарханы замын үндсэн гэрээ нь 2020 оны зургаадугаар сард дуусна. Угаасаа анхнаасаа нэг жилийн гэрээ байгуулсан. Гэрээний нэгдүгээр үе шат энэ сарын 1-нд дуусах байсан. Энэ үедээ бид үндсэн хөдөлгөөнөө нээнэ. Тэгэхдээ замын асфальтан хучилтаа хийе гэж тохирсон. Зарим компаниудын үйл ажиллагаанаас замын ажил зарим хэсэгтээ удааширалтай бослон. Зарим нь гүйцэтгэл сайн байгаа.  Муу ажиллаж байгаа компанийн гэрээнүүдээ цуцалъя гэхээр төсөл тэр чигтээ зогсох эрсдэлтэй тул чадахгүй байсан. Мөн зургаадугаар сарын 20-ноос хойш гэрээгээ байгуулаад, долоодугаар сард ажил эхэлсэн. Мөн энэ жил усархаг бороотой жил байлаа. Тооцоолсноор 29 хоног нь бороотой байсан. Тэгээд замын ажил хоцорсон. Хавар эртхэн замын ажлыг эхэлнэ. ” гэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү