УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таксины жолооч хийжээ


6 сар

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдээр иргэдийнхээ амьдралтай танилцах үүднээс таксины жолооч хийжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүктээ оруулсан байна. Тэрбээр "Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж байна, 

Иргэд маань бухимдаж байна!

Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд минь нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна.

Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш,мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? Гэж бухимдаж байна.

Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попорхоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг зарим гишүүд ойлгоосой !!!" хэмээжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү