Терминатор киноны шинэ анги 11-р сард нээлтээ хийнэ


7 сар

“Paramount Pictures” компани Терминаторын шинэ анги “Terminator: Dark Fate” киноны шинэхэн трейлэрийг “YouTube” хуудсандаа байршуулжээ. Уг шинэ анги нь энэ оны 11-р сард нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

Мөн шинэ ангид үзэгчид Сара Коннорын дүрээрээ алдартай  жүжигчин Линда Хэмилтон болон 1984 оноос хойш Терминаторын дүрийг бүтээж буй жүжигчин Арнольд Шварценеггер нарыг харах юм.

Тус киноны найруулагчаар Тим Миллер, продюсераар Жеймс Камерон, Дэвид Эллисон нар ажилласан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү