Дуучин Наки ялагч болж дөрвөн сая төгрөгөөр шагнууллаа


5 жил

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын хоёр дахь дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Энэ улиралд өмнөх дугааруудын шилдэг найман оролцогч дахин өрсөлдөж байна. Хоёр дахь дугаарын ялагчаар дуучин Наки шалгарч, дөрвөн сая төгрөгөөр шагнууллаа. Сонсох бүрт шууд бүжиглэмээр санагддаг “Luis Fonsi”-гийн “Despacito” дууг яг түүн шиг байж үнэхээр гайхалтай амилуулж чадсан юм. 

Энэ удаагийн дугаарт:

  • Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- “Luis Fonsi”
  • Дуучин Г.Сүндэрмаа- “Hyolyn”
  • Жүжигчин Т.Бархүү- “James Blunt”
  • Дуучин Б.Амархүү- “Elton John”
  • Дуучин Б.Халиун- “Lady Gaga”
  • Дуучин А.Баярцэнгэл- "System Of A Down" Рок  хамтлаг 
  • Загвар өмсөгч С.Сарнай- Д.Отгонжаргал
  • Дуучин Б.Маралжингоо- “Cardi B”-гийн дүрд тус тус хувирч уран бүтээлээ толилуулав.

Дуучин Наки, Сүндэрмаа, Халиун, Баярцэнгэл, Маралжингоо нар "Яг түүн шиг" шоуны тайзыг доргиож чадсан бол жүжигчин Бархүү, дуучин Амархүү, загвар өмсөгч Сарнай нар дуугаараа бид бүхнийг уярааж чадлаа. Дуучин Д.Отгонжаргалын "Миний ээж тэмээчин" дууны үеэр шүүгч О.Энхтуул нулимс дуслуулж, нийт үзэгчдийн зүрх сэтгэл хөдөлсөн нь онцлох үйл явдал байв. 

Тэгвэл ирэх долоо хоногт хэн ямар дүрд хувирах бол? 

  • А.Баярцэнгэл- "Sam Smith”
  • Г.Сүндэрмаа- Г.Батбаяр
  • Б.Амархүү- “Marilyn Manson”
  • С.Сарнай- “X Japan” хамтлаг
  • Т.Бархүү- "Anastacia"
  •  Б.Нацагдорж буюу Наки- Тэнгэр
  • Б.Маралжингоо- “Childish Gambino”
  • Б.Халиун- “Jenifer Lopez”- ийн дүрд тус тус хувирна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү