А.Загитова Дэлхийн аварга болж, E.Медведева хүрэл медаль хүртлээ


3 сар

Япон улсын Сайтама хотноо уран гулгалтын ДАШТ  гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болж өндөрлөсөн. Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОХУ-ын тамирчин, Пёнчаны олимпийн аварга Алина Загитова алтан медаль хүртэж, дэлхийн аваргаар тодорлоо.

Харин мөнгөн медалийг Казахстан улсын тамирчин Элизабет Турсынбаева хүртлээ. Тэрбээр насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд анх удаа нэг үзүүлбэрт дөрвөн удаа үсрэлттэй техникийг үзүүлж, олон нийтийг гайхшруулсан юм.

Хүрэл медалийг  мөн ОХУ-ны тамирчин, дэлхийн хоёр удаагийн аварга Евгения Медведева хүртжээ.

ОХУ-ын хоёр тамирчин алт, хүрэл медальд хүртсэнд Ерөнхийлөгч Владимир Путин  тамирчиддаа баяр хүргэсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү