Жүжигчин Д. Ганцэцэг , А. Ганчимэг нар продакшн байгууллаа


5 жил

 

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлан “Аримун” нэртэй продакшн байгуулжээ. Авьяаслаг жүжигчин бүсгүйчүүд анхны уран бүтээл болох “Халуун зүрх”  киноныхоо  зураг авалтыг хийж дууссан бөгөөд удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар сард эхэлж, 2019 оны 2-р сарын 2-нд киноныхоо сүүлийн зураг авалтаа хийсэн юм.

Тэдний анхны бие даасан  уран сайхны киноны гол дүрд МУСТА А. Ганчимэг, жүжигчин, найруулагч Б. Тамир, жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү