Г.Марал-Эрдэнэ дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно


5 жил

Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно.

Тэрбээр Японд суралцаж, бэлтгэлээ хийдэг бөгөөд ирэх гуравдугаар сарын 2-12-нд ОХУ-ын Красноярск хотод болох дээрх тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

Түүний багш дасгалжуулагчаар Япон Улсын иргэн Козука Сачико ажилладаг аж. 

Манай улсаас энэхүү наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, фристайл  болон цанын орон зай баримжаалах  гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болсон байна.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү