Аз жаргалын яамтай дэлхийн цорын ганц улс


6 сар

Бутан улсад Аз жаргалын яам гэж байдаг. Аз жаргалын яамтай дэлхийн цорын ганц улс гээд төсөөл дөө.

Түүнчлэн Бутан бол тантри буддизмыг албан ёсны шашнаар өргөмжилсөн цорын ганц улс. Иймээс Бутан улсын Засгийн газрын гол зорилго бол иргэн бүрээ аз жаргалтай болгох. Үүнийгээ ч Үндсэн хуулийнхаа 9-р бүлэгт тусгажээ.

2008 оны 8-р сарын 24-нд "Бүх ард түмний аз жаргалын комисс" (Gross National Happiness Commission) гэсэн төрийн байгууллага байгуулагджээ. Тус комиссыг Ерөнхий сайд нь тэргүүлдэг аж.

Хамгийн сонирхолтой нь, хүн амын тооллогын үеэр "Та аз жаргалтай юу?" гэсэн 22 асуултыг ард иргэдээсээ асуудаг юм байна.

Хүн амын сүүлийн тооллогын үеэр 2005 онд ард иргэдийн 45.2% нь энэ асуултад "Маш их жаргалтай" гэж хариулсан бол 51.6% нь "Аз жаргалтай байна" гэж, зөвхөн 3.3% нь "Тийм ч жаргалтай биш" гэжээ.

Манай Монгол Улсад ийм санал асуулга явуулбал ямар хариу гарахыг бодохоос ч аймаар.

Бутан улсад Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг илүү ойлгомжтой үзүүлэлт болох "үндэсний нийт аз жаргал"-аар сольжээ.

Ийнхүү Бутан улс Аз жаргалыг үндэсний бодлогынхоо магнайд залжээ. Үнэхээр гайхалтай. Дайн дажингүй, өлсгөлөн ядуурал байхгүй, гэмт хэрэг ч байхгүй энэ оронд хүмүүс баяр хөөрт умбан амьдардаг .

Бутанчууд бүс нутгийн бусад үндэстнээс арай илүү нээлттэй, зочломтгой бөгөөд орчин үеийн "хөгжил дэвшил"-д эвдрээгүй, өөрсдийн өвөрмөц соёлоо эрхэмлэн нандигнадаг.

Энд амьтан алахыг хориглодог. Яагаад гэвэл бараг толгой дараалан цагаан хоолтон. Энэ улс руу химийн бордоо оруулахыг хуулиар хориглосон, иймээс Бутанд ургаж байгаа бүхэн экологийн хувьд цэвэр.

Бутан улсад ой модыг хяргахыг хориглож, харин ч нэмж мод тарьж суулгадаг. Ерөнхийдөө Бутан улс бол буддизмын орон төдийгүй гэгээрэл, цэвэр ариун орон.

Бутаны хаант улс эх орондоо үйлдвэрлэсэн хүнс, хувцасаа өмсдөг. Хүн ам нь бараг тэр чигтээ үндэсний хувцсаараа (кхо) гоёдог.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү