Г. Ариунбаатар Марийнский театрт дуулна


1 долоо хоног

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар билээ. Тэрбээр энэ оноос Марийнский театрт дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг тэрбээр өчигдөр/2019.01.07/ Монголын ард түмэндээ хүргэлээ.

Энэ тухайгаа гавьяат дуучин Г.Ариунбаатар "Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна" хэмээн сэтгэлийн бахдам үгээ илгээжээ.

Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан юм. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дууг дуулж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг эгшиглүүлсэн билээ. Тэгвэл Г.Ариунбаатар өнгөрөгч онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан ч энэ онд Марийнский театрт дуулахаар болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү