Утаат хотын ногоон элч


5 жил

 

 
Шинэ жил дөхөөд шилдэг “авардс”-ын эздүүд тодорсоор. Яам, тамгын бүхий л дарга нар маань энэ жилийн “шилдэг” болж байгаа дуулдана. Харин тэр олон шилдэгүүд дотроос шилдгийн “шилдэг” нэгэн тодорчээ. Учир нь тэр дэлхийгээс “шагнал” авч чаджээ.

Тэрхүү шагналын эзэн маань саяхан шагналаа гардлаа. Хамаг олон нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгэж хүлээж авлаа. Олны нүдийг оройд нь гаргасан шагналын эзнээр энэ удаад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тодорлоо. Тэрбээр “Дэлхийн Ногоон элч”-ээр шалгарчээ.

Түүнд энэхүү шагналыг өгөхдөө “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлсэн гэж үзэн Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хувьд  өмнө нь утааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нэгэн ажлыг санаачлаад бүтэлгүйтсэн байдаг. Тэрбээр айл бүрийн янданд утаа шүүгч суурилуулах ажлыг 54 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн ч түүний энэхүү мэргэн санаа ажил болоогүй билээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү