Мисс Д.Долгион Тайландыг зорилоо


5 жил

онголын миссүүдийн оролцох тэмцээн энэ жил нэгээр нэмэгдсэн. Тодруулбал, анх удаа мисс Д.Долгион ирэх арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Тайландад болох “Miss Universe” тэмцээнд оролцохоор болсон бөгөөд тэрбээр тус улсыг зорилоо.

Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг гоо бүсгүй шалгаруулах тэмцээний чансаа өндөр дөрвөн тэмцээний нэг нь “Miss Universe” билээ. Энэхүү тэмцээнд оролцох анхны монгол эмэгтэйгээр Д.Долгион тодорсон. Түүний хувьд өнгөрөгч аравдугаар сард болсон үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалтад титмийн эзэн болж, Тайландыг зорих эрхтэй болсон юм. Тэгвэл мисс Д.Долгион бэлтгэлээ базааж, дэлхий гоо бүсгүйчүүдийн төлөөллийг нэгтгэж чадсан “Miss Universe”-т өрсөлдөхөд бэлэн болжээ.

Олон жил эх орноо төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд өрсөлдөж байсан мисс, загвар өмсөгч Д.Долгионы сүүлийн тэмцээн болж байна. Түүний хувьд энэ жил 27 настай бөгөөд Бразил, Коста-Рика, Шинэ Зеланд, Польш, Серб, Испанийн миссүүдийн хамтаар “Miss Universe 2018” тэмцээний ахмад оролцогчийн нэг болсон.

Дэлхийн сая сая үзэгчдийн анхаарлын төвд байдаг "Miss Universe" тэмцээний 2015 оны ялагчийн нэрийг алдарт хөтлөгч Стив Харви буруу зарлаж байсан түүхтэй.

АНУ-ын  Ерөнхийлөгч Д.Трамп шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан зэрэг олон үйл явдлаар энэхүү тэмцээний дуулиан тасардаггүй. Тэгвэл Монголын мисс Д.Долгион "Miss Universe"-т өрсөлдөх анхны монгол эмэгтэй болж, Тайландыг зорилоо.

"Miss Universe 2018" гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 94 орны бүсгүйчүүд өрсөлдөх бол Армен, Кыргызстан, Монголоос анх удаа оролцож байна. Финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Тайландын Бангконг хотод болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү