Женнифер Лопес нөхөрт гарна


3 долоо хоног
Холливудын жүжигчин, нэрт дуучин Женнифер Лопес ядам хуруундаа гоёмсог бөгж зүүсэн гэрэл зургаа цахим сүлжээнд байршуулав. 49 настай дуучин бүсгүй нөхөрт гарах гэж байгаа бололтой. Лопес бүсгүй Алекс Родригестэй сүй тавьсан бөгөөд удахгүй хуримаа хийнэ гэдэгт шүтэн бишрэгчид нь итгэлтэй байгаа аж. 

Тэгвэл энэ мэдээллийг батлах гэсэн мэт Женнифер ядам хуруундаа үлэмж том бриллиантан шигтгээтэй бөгж зүүсэн гэрэл зургаа нийгмийн сүлжээнд тавьжээ. Алекс Родригес, Женнифер Лопес нар дотносоод жил гаруйн хугацаа өнгөрсөн юм. Хэрвээ Лопес бүсгүй түүнтэй хуримлавал энэ нь түүний хувьд дөрөв дэх гэрлэлт болно. Дуучин бүсгүй ихэр охин, хүүтэй бол Родригес 10, 13 настай хоёр охинтой билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү