Мисс А.Баярцэцэг ”Хөх тавилан” кинонд гол дүр бүтээнэ


5 жил

Хамгийн сүүлд Г.Аюурзанын "Хэвтрийн хүн" зохиолоос сэдэвлэн найруулагч С.Бямба кино хийхээр зураг авалтаа эхэлж байгаагаа мэдэгдсэн. Энэчлэн найруулагч нар зохиолчдын үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэн кино бүтээх нь нэмэгдсэн байна. Тухайлбал, найруулагч Т.Алтантуяа Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэн  "Хөх тавилан" уран сайхны кино хийхээр зураг авалтаа эхлүүлжээ. Кино зураг авалт Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт үргэлжилж байгаа аж. 

Киноны гол дүрд мисс А.Баярцэцэг уригджээ. Тэрбээр англи, франц, испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. "Miss World Mongolia 2015" тэмцээнд II байр эзлэн8 2016 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, шилдэг 11-т багтаж байсныг санаж байгаа биз ээ. 

А.Баярцэцэг загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай. Тэр энэ онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд тоглосон. Мөн "Явуулын хүн" уран сайхны киноны гол дүр бүтээсэн туршлагатай. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү