Дуучин С.Гантогоогийн ХАЙРЫН ТҮҮХ


5 жил

“Монгол Контент” ХХК-ийн дуучин С. Гантогоо анхны цомгийнхоо өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл "Хайрын түүх" дууныхаа клипээ өнөөдөр цацлаа. 

Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад хийлгээд иржээ. 

“Хайрын түүх” дуунд түүнтэй хамтарч Солонгос жүжигчин бүсгүй тоглосон бөгөөд дууны хөгжмийг МУУГЗ Н.Халиун, үгийг яруу найрагч Б.Батзаяа бичсэн бол клипийг TJ Entertainment-ийнхан хийсэн бөгөөд зураг авалт Солонгос улсад хийсэн гэдгээрээ онцлог болжээ. 

БНСУ-аас Монгол  улсад Суугаа Элчин Сайдын яамны харьяа, Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Монгол дахь "КТО Улаанбаатар" Төлөөлөгчийн Газар,  "Монгол Контент" ХХК, TJ entertainment хамтран 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү