“Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ


2 сар

Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр /2018.10.12/  Өргөө лазер синемад нээлтээ хийнэ.

Тус уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, гол дүрүүдэд жүжигчин СТА С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг, туслах дүрүүдэд жүжигчин МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон байна. 

Найруулагч Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2”, зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.

Нийгмийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа, нинжин сэтгэлийн тухай өгүүлэх "Нинжин сэтгэл" уран сайхны кино нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл хэр сайн бүтээл болсныг үзэгч таны мэргэн ухаан шүүх л үлдлээ. Кино ирэх бямба гарагаас бүх кино театраар гарч эхэлнэ. 

Дашрамд дуулгахад, "Нинжин сэтгэл" уран сайхны киноны хамт олон “Сэтгэлийн үг” ил захидлын уралдаан зарласан байгаа аж. Тус уралдаан нь хэн нэгэнд чин сэтгэлийн үгээ хэлэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй бөгөөд шилдэг бүтээл “Iphone 6 plus” гар утасны эзэн болох юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү