Алтан өндөг УСК өнөөдөр нээлтээ хийнэ


6 жил

Тэнгэр” продакшны бүтээл “Алтан өндөг” уран сайхны кино өнөөдөр  нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно.

Киноны зураг авалтыг гурван жилийн хугацаанд 90 хувийг Өвөрмонголын Хөх хотод, үлдсэн 10 хувийг нь Баянчандманийн “Баян өндөг” тахиан фермэд хийжээ. Киноны ерөнхий продюсерээр Э.Бархүү, И.Одончимэг, ерөнхий найруулагчаар И.Одончимэг, ерөнхий зураглаач Б.Баатар,  дүрүүдэд Т.Бархүү, Д.Халин, Б.Баян-Ерөөлт, Г.Эрхэмбаяр, С.Лхагвасүрэн нарын жүжигчид тоглосон байна.

 

Жүжигчин Т.Бархүү, “Хүн мөнгөгүй байх дургүй. Үр хүүхдээ сайн явуулахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Энэ хүсэл мөрөөдөл ихдэхээр юунд хүргэдэг, хүн чанараа хэрхэн алддаг талаар “Алтан өндөг”-ийн зохиолд түлхүү оруулъя гэж бодсон. Магадгүй энэ санааг драмын төрлөөр илүү гаргаж болно. Гэхдээ бид инээдмийн жанрыг сонгосон. Учир нь, залуучууд инээдмийн, адал явдалтай кинонд дуртай шүү дээ. Жүжигчид бид уран бүтээлээрээ дамжуулан залуустаа үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Энэ үүргээ “Алтан өндөг” киногоороо биелүүлж байна” гэв.

Залуу хосуудын амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн өнгөрч мөрөөдлийн амьдралдаа хоромхон зуур алга эргүүлсэн юм шиг хүрнэ. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг тэд ч бас асуудалд ар араасаа орсноор Алтан өндөгний түүх үргэлжилнэ. Гэвч хүний амьдралд мөнгө чухал уу? аз жаргал чухал уу? Та бас гэнэт баяжвал яах байсан бэ? гэсэн асуултын хариултыг энэхүү киноноос үзээрэй.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү