Чи бэлэн үү?


6 жил

“Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо өөрийн бие даасан хоёр дахь уран бүтээл "Чи бэлэн үү" дууныхаа клипийг олон нийтэд хүргэлээ. 

Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Love story” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг БНСУ-д амжилттай хийгээд ирсэн билээ. 

“Чи бэлэн үү” дууны хөгжмийн продюсераар УГЗ Н.Халиун ажилласан бол хөгжмийг Н.Тэмүүлэн, үгийг А.Билгүүн нар зохиосон. Энэ клипэнд С.Гантогоогийн найз, Солонгост уран бүтээлээ туурвиж буй Герман дуучин бүсгүй тогложээ.

Дуучин С.Гантогоо нь БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуучлалын Яамны харъяа Аялал Жуучлалын Төрийн Өмчит Корпорацийн Монгол дахь элч дуучнаар ажилладаг бөгөөд энэхүү клипний зураг авалтыг Монгол улс дахь “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр, албан ёсны зөвшөөрлийн дагуу хийсэн байна.

"Чи бэлэн үү" дууны клипнийг хүлээн авна уу.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү