Х. Тэргэлийн “ Эргэж бүү хар” номын нээлт боллоо


2 сар

Америкийн нэгдсэн улсад 14 жил ажиллаж, амьдарч буй яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл "ЭРГЭЖ БҮҮ ХАР" нэртэй шинэ номны нээлтээ өчигдөр Интерномд хийлээ.

Тэрээр харийн нутагт мөн л бусдын адил амьдрах гэж зүтгэхийн хажуугаар уран бүтээлээ орхиогүй, бичиж тэмдэглэсэн өгүүллэг, нийтлэл, яруу найргаа дээжлэн эх орондоо иржээ.

 Энэхүү номонд түүний амьдралд тохиолдсон урвалт шарвалт, үзэн ядалт, хараал жатгын тухай болоод хүний газар ажил амьдралыг төлөө хичээн зүтгэж буй олон хүмүүст учирсан саад бэрхшээл, амьдралын эрээн бараан, баяр жаргалтай зүйлсийн тухай өгүүлдэг юм байна.Нээлтэд МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Х. Болормаа нар яруу найрагчийн зохиосон дууг дуулж хүндэтгэл үзүүллээ.

Номны нээлтийнхээ үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар алтан гадас одонгоор шагнууллаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү