Геометрийн ШИНЭ дүрстэй танилц


2 сар

Бид квадрат, тойрог, тэгш өнцөгт, призм, пирамид, конус зэрэг геометрийн үндсэн дүрсүүдийг сайн мэдэх билээ. Харин скутойд нэрт шинэ геометрийн дүрс бий болсныг олон улсын математикчид зарлажээ.

Байгаль дэлхийн дүр төрхийг бүтээн бий болгож буй үндсэн хэлбэрүүдийг математикчид тоймлон загварласаар ирсэн. Гэтэл шинжлэх ухааны ололт нээлт урагш ахих тусам шинэ загварууд хэрэг болсоор байна. Өөрөөр хэлбэл, байгалийн зүй тогтол дээр ихээхэн ажиглагддаг энэхүү скутойд дүрсийг одоогоор загварчлаад байгаа ямар ч геометрийн дүрс илэрхийлэх боломжгүй байдалтай тулгарсан ажээ.

Арьсны бүрхүүл эдийн эсүүд маш нягт эгнэн байрладаг. Тэдгээр байршлаас энэхүү скутойд хэлбэрийг олж үзэх боломжтой гэнэ. Скутойд маягаар нягтаршсанаар эсүүд илүү бага энерги зарцуулан, бодисын солилцоогоо явуулдаг . 

Эрдэмтэд цохны скутеллум хэмээн нэрлэдэг цээжний хэсгээс үүдэн уг шинэ дүрсийг скутойд хэмээн нэрлэсэн байна.

“Хэрэв хиймлээр эрхтэн ургуулж буйг та бүхэн үзвэл, эсүүдийн хэрхэн скутойд хэлбэрээр холбогдон нягтарч байгааг ажиглаж чадна” хэмээн Пенсильванийн их сургуулийн Био-Инженерийн тэнхимийн эрдэмдэн Явер Букета хэлжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү