"Од ба гэгээ" УСК-ы дэлхийн нээлт Бусаны кино наадмын үеэр болно


2 сар

Найруулагч Х.Бат-Амгалан "They Sing Up on the Hill" буюу "Од ба гэгээ" бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо дэлхийн нээлтийг Бусаны олон улсын кино наадмаар хийхээр болсон байна. 

Түүний найз, хамтрагч Айан Эллардайсын хамтран бүтээсэн тус кино Бусаны кино наадмын "A Window on Asian Cinema" хэсэгт шалгаран ийнхүү нээлтээ хийхээр болжээ.

Кино зохиолыг Х.Бат-Амгалан, Айан Эллардайс нар хамтран бичиж, найруулсан бөгөөд тус киноны гол дүрд Магнолиан, NMN нар, туслах дүрд У.Цогтбаяр, Б.Гарьд, Г.Хонгор, Ц.Мөнгөнтовч, Б.Энхсайхан, Жамух зэрэг уран бүтээлчид тоглосон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү