Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нар оноолт таарчээ


2 сар

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё буюу намрын барилдаан маргааш Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд эхэлнэ. Бөхчүүдийн маргаашийн оноолт гарсан байна. Макүүчи буюу дээд зиндааны барилдаан маэгаширагийн 16-д эрэмбэлэгдсэн Котоюүки, Ишиура нарын барилдаанаар эхэлж маэгаширагийн 15-д бичигдсэн монгол сүмо Чиёошома Г.Мөнхсайхан, Ёшиказе нарын барилдаанаар үргэлжилнэ. Монгол сүмочдын оноолтыг сонирхуулбал,

Маэгаширагийн барууны 13-т эрэмбэлэгдсэн Таканойва А.Баасандорж такадагава дэвжээний бөх Рюүдэнтэй,  сэкивакэ Ичиножёо А.Ичинноров маэгашира Эндотой оноолт таарчээ. Харин дээд зиндааг тэргүүлэн барилдах зүүн жигүүрийн их аварга Какүрюү М.Ананд Таканохана дэвжээний бөх комүсүби Такакэйшотой, баруун жигүүрийн их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргилтой тус тус барилдахаар болжээ.  

Аки башёд бусад зиндаанд барилдах монгол сүмочдын хувьд Араваши Э.Дөлгөөн жюрёо зиндааны зүүн жигүүрийн нэгт эрэмбэлэгдсэн бол уг зиндаанд Дайшохо Р.Шижирбаяр зүүний 3, Кёкүшохо Т.Эрдэнэбаатар барууны 4, Сэйро А.Өнөболд барууны 9, Миторюү Б.Төрболд барууны 10, Азумару С.Тодбилэг зүүний 10-т тус тус эрэмбэлэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү