П.Орхоны хүртсэн алтан медалийг хураахаар болжээ.


2 долоо хоног

Өнгөрсөн сард болж өнгөрсөн Азийн Спортын 18 дугаар наадмын үеэр сэргээшийн дүрмийг зөрчсөн хоёр дахь тохиолдол Монголын тамирчнаас илэрснийг Азийн Олимпийн Зөвлөл зарлажээ.

Тус зөвлөлийн мэдэгдэлд Монгол улсын чөлөөт бөхийн тамирчин Пүрэвдоржийн Орхон 2018 оны наймдугаар сарын 20-нд авсан шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис хэрэглэснийг баталсан байна.

Ингэснээр Азийн Наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ийн жингийн тэмцээнээс П.Орхоны хүртсэн алтан медалийг хураахаар болжээ.

Түүний шээснээс илэрсэн Станазолол нь 2018 онд Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллагаас зарласан “S1.1A Exogenous Anabolic Androgenic Steroids” төрлийн хориотой бодисын жагсаалтад багтдаг ажээ.

Өмнө нь Туркменистаны чөлөөт бөхийн тамирчин Рустем Назароваас сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь энэ удаагийн Азийн Наадмын анхны зөрчил болж байв.

 

Эх сурвалж: OCAsia.org

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү