XXI зууны түүхэн дэх хамгийн урт сар хиртэлт 43 минут үргэлжилнэ


6 жил

XXI зууны түүхэн дэх хамгийн урт сар хиртэлт ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 27-28-нд шилжих шөнө тохионо. Энэ үеэр сар бүтэн хиртэх бөгөөд улаан өнгөтэй харагдах тул “Цусан сар хиртэлт" хэмээн нэрлээд байгаа юм. Хиртэлт нийт дөрвөн цаг үргэлжлэх бөгөөд бүтэн хиртэх хугацаа 43 минут байх аж. Хиртэлтийн өнгө өөрчлөгдөж буй шалтгаан нь дэлхий дээрх уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бөгөөд халууны улирал тохиож буй учир улаан байх гэнэ. Бүтэн хиртэлт Европ, Ази, Австрали, Африк, Өмнөд Америкийн зарим хэсгээр харагдах юм.  2018 оны анхны сар хиртэлт нэгдүгээр сарын 31-нд болж гурван цаг 23 минут үргэлжилсэн юм. Бүтэн харагдах хугацаа нь нэг цаг 16 минут байжээ. Түүнчлэн яг энэ өдөр Ангараг гараг 2003 оноос хойш дэлхийтэй хамгийн ойрхон ирж, хамгийн тодоор харагдана.  

Дараагийн сар хиртэлт 2019 оны нэгдүгээр сарын 21-нд тохиох бол нар энэ жил гурван удаа хиртэх бөгөөд дэлхийн зарим хэсэгт л үзэгдэх гэнэ. Сар хиртэлт нь дэлхий нар, сар гурав нэг шугамд орох үед үүсдэг. Энэ үед дэлхийн нарны бүх гэрлийг өөр дээрээ тусган саранд сүүдрээ үлдээдэг байна. Энэхүү сар хиртэлт нь нүдний торлог бүрхэвчид ямар ч сөрөг нөлөө байхгүй учир харахын тулд танд ямар ч нүдний шил, хамгаалалтын хэрэгсэл хэрэггүй байх юм.  

Эх сурвалж: space.com  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Гэвасан [202.21.107.xxx] 3 жил
wtf