Г.Мандахнаран Туркийг зорилоо


6 жил

Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа оноо олгох Яшар Догугийн нэрэмжит Олон улсын тэмцээн Туркийн нийслэл Стамбулд болно. 46 дахь удаагийн уламжлалт тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран эх орноосоо ганцаараа хүч үзэхээр Туркийг зорив.

Мандахаа гавьяат дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Түүний жинд “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга эзэн орны Сонер Демирташ нарын шилдгүүд зодоглоно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү