Улсын харцага Н.Золбоо цолны хишиг болгон 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ


3 сар

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулжээ.

Тэрээр Баянхонгор сумын 9 багийн 90 хүүхдэд цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас гээд хичээлийн иж бүрэн хэрэгсэл олгосон байна.

Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг судалж, тэднээс нэн шаардлагатайд нь Н.Золбоо бэлгээ гардуулжээ. Н.Золбоогоос сэтгүүлч “яагаад заавал хүүхдүүдэд бэлэг өгөх арга хэмжээг хийх болов” хэмээн асуухад тэрээр:

-Бөхчүүд дандаа хүмүүсээс бэлэг авч байдаг. Бай шагнал, урамшуулал, тусламж дэмжлэг байнга авч байдаг учир хүүхдүүддээ цолныхоо хишгийг тарааж байгаа юм. Энэ үйл ажиллагааг Баянхонгор аймгийн “Баянхонгор хөгжил” сантай хамтран зохион байгууллаа. Энэ сан намайг амжилт гаргах бүх нөхцөл боломжоор хангадаг хэмээн ярьжээ.

Хүүхдүүдийг статистик бүхий цаас харж байгаад сонгоогүй гэнэ. Тэрээр Баянхонгор сумын 9 багийн айл бүрээр орж, судалгааг хийжээ.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Баянхонгор Мазаалай телевиз

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү