Нийслэлийн газрын дарга Х.Болорчулууны бор үрээ түрүүллээ


2 долоо хоног

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насны морьд барианд ирж, Нийслэлийн газрын дарга Х.Болорчулууны бор үрээ түрүүллээ.

Аман хүзүүнд Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн, айргийн гуравт  Дамбий-Ядамын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Зоригтбаатарын хүрэн, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр хурдлав.

Энэ насанд 345 үрээ бүртгүүлснээс 270 орчим нь хөх тэнгэртээ тоосоо өргөсөн юм.

Хязаалан насны хүлгүүд 18 км-ын зайнаас уралдлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү