"Яг түүн шиг-3" шоуны ялагчаар Б.Нацагдорж тодорлоо


6 жил

Хоёр сарын турш үзэгчидтэй ням гариг бүрт болзоо тогтоон цэнхэр дэлгэцээр уулздаг байсан "Яг түүн шиг-3" шоуөндөрлөн шилдэг оролцогчооо тодрууллаа. 10 дугаарын турш үзэгчдийг дэлхийн болоод Mонголын ододтой уулзуулан өөрийгөө өөр өөр өнцгөөс тольдох боломжийг олгосон оролцогч Б.Нацагдорж сүүлийн дугаарт шилдгийн шилдгээр тодорч Гранпри шагналын эзэн болж 20 сая төгрөг гардан авлаа. 

Финалын дугаарт шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр 53 оноогоор хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж яллаа. Тэрээр "Та бүхэндээ маш их баярлалаа. Наки нь микрофон авахаар маш их сандардаг. Ийм гайхалтай шоунд ийм мундаг хүмүүстэй оролцсондоо баярлалаа. Өнөөдөр миний хувьд Тэмка ялагч байсан шүү. Та нараасаа маш их урам авлаа. Шүүгч нартаа баярлалаа. Цэнхэр дэлгэцээр үзэж суугаа танд баярлалаа. Надад урам өгч бүх зүйлээр тусалж байсан арын албаныхан, бүжигчид, зураглаач, сэтгүүлчид, бүгдэд нь маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү