П.Эрдэнэзаан МУГЖ цолоор энгэрээ мялаах нь


2 долоо хоног

МУГЖ гэх эрхэм хүнтэй шагналаар хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг болох “Макс продакшн”-ы жүжигчин П.Эрдэнэзаан шагнуулжээ. Энэ талаарх мэдээллийг хамтлагийн жүжигчин М.Баярмагнай өөрийн фэйсбүүк хуудсандаа оруулсан байсан юм.

П.Эрдэнэзааны тухайд Увс аймгийн Улаангом суманд дунд сургуулиа төгссөн бөгөөд багадаа жүжигчин болох тухай огтхон ч боддоггүй байжээ. Харин зураг зурах авьяастай байсан бөгөөд ОХУ-т уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан гэдэг.

Тэрбээр, жүжигчин мэргэжлийн талаар “Жүжигчний мэргэжил бэрхшээлтэй. Хийчихсэн юмыг харахад их амархан. Хүнд мэдэгдэхгүй л дээ. Асар хүнд ажил байдаг. Хүйтэн усанд орох, дээлтэйгээ саунд суух, морь малнаас унах, машин унаатай давхих, байшин дээрээс үсрэх гээд бас л тийм амар ажил биш.

Хүмүүст амархан санагддаг. Хүн болгон мэргэжлийнх нь дотоод асуудлыг мэдрэхгүй л дээ. Жүжигчин гэдэг ямар хэцүү бөгөөд хүнээс асар их мэдлэг мэдрэмж шаарддаг болохыг ойлгосон” хэмээн ярьж байсан удаатай. Хошин урлагийн салбарт 20 гаруй жил зүтгэж, олон зуун гайхалтай тайз, дэлгэцийн дүрээр үзэгчдээ баярлуулж, бас инээлгэж яваа түүнд гавьяат өгөх ёстой хэмээн олон хүн хэлдэг.

Тиймдээ ч шагнал нүдээ олсон хэмээн талархан хүлээж авах хүн олон байна. Шинэхэн гавьяатынхаа цаашдын амьдралд аз жаргал хүсье.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү