АУГАА БАРИЛГУУД; Химежи цайз


6 жил

Бишрэм агаад үзэсгэлэнтэй Химежи цайз 16-17-р зууны үеийн Японы даймио хэмээх дайнч феодал ноёдын эринд баригдсан сайхан цайзуудын нэг юм. Химежи цайз дотор 1601-1618 оны хооронд баригдсан олон барилга бий агаад өмнө нь цайз байсан газар баригджээ. Төвд нь өндөр цамхаг байх ба дөрвөн талд нь хонгилоор холбогдсон дөрвөн жижиг цамхаг сүндэрлэх бөгөөд гадуураа хэрмээр хүрээлэгдсэн. Тэр цагийн цайзуудын нэгэн адил үүнийг цэргийн бэхлэлтээс гадна бас эзэмшигч гэр бүлийн тансаг байдал, өндөр зиндааг илэрхийлэн барьжээ.

Гадна талын  хана нь нүсэр чулуун ба дээд хэсэг нь хатаасан шавраар хийгджээ.Зарим газар нь төмөр хавтангууд суурилуулсан нь цайзыг галд тэсвэртэй болгоод зогсохгүй бараг нурааж унагах боломжгүй болгожээ.Дотогш нэвтрэхийн тулд халдагчид нарийхан жимээр  холбогдсон цуварсан олон үүдээр нэвтрэх хэрэгтэй байсан нь цайзыг бараг үл нэвтрэм болгосон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү