Үндэстний цөөнхөөс төрж гарсан Хятадын урлагийн одод


6 жил

Үндэстний цөөнхөөс төрж гарсан Хятадын урлагийн одод

Сүүлийн жилүүдэд үндэстний цөөнхийн төлөөлөл болсон уран бүтээлчид Хятадын зах зээлд од болон алдарших болжээ.

Тухайлбал Хятадын кино урлагийнхан хань үндэстнээс өөр дүр төрх бүхий жүжигчдийг сонгох хандлага нэмэгдсэн байна. Хэдийгээр хань үндэстний ододтой харьцуулахад нөлөө нь бага ч Хятад даяар эрчимтэй алдаршиж байгаа цөөнх үндэстний одуудыг South China Morning Post сонин танилцуулжээ.

ДИЛРАБА ДИЛМУРАТ

Шинжааний Өрөмч хотод төрсөн, 25 настай Дилраба нь уйгар үндэстэн. Тэрээр Шанхайн Театрийн Академийг төгсөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээлд оролцжээ. Тухайлбал 2013 онд “Анархан” телевизийн цувралд анх удаа тоглосон бол 2014 онд “Домгийн илднүүд” киноны гол дүрд тоглож од болсон байна. Энэ жил тэр “Мөнхийн хайр” телевизийн цувралд тогложээ.

Вэйбо сүлжээнд 31 сая дагагчтай Дилраба үндэстний цөөнхийн хамгийн алдартай од юм.

 ГУЛЬНАЗАР БАХТИЯР

Мөн л 25 настай уйгар үндэстэн жүжигчин тул Гульназарийг фэнүүд нь Дилрабатай үргэлж харьцуулдаг.

2011 онд Бээжингийн Кино Академид шалгуулж байхаасаа эхлэн олны анхаарлыг татсан Гульназар энэ жилийн хит бүтээл болох “Хувь заяаны Дайчин” кинонд тогложээ.

 ТОН ЛИЯ

Шинжааний Илийн Казах автономит дүүрэгт мэндэлсэн түүний эцэг Шибэ (тунгус угсаатан) үндэстэн бол эх нь Ганьсү мужаас гаралтай хань үндэстэн.

2002 онд Шинжааний гоо бүсгүйн тэмцээнд дэд байр эзэлж байсан. Лия одоо 33 настай, 2011 онд “Ордон”, 2012 oнд “Бээжингийн хайрын түүх” теле цувралуудад тоглож олны танил болсон.

 ВУ ЖИН

43 настай, Манж үндэстэн Ву Жин анх Хонгконгийн “Ша По Лан” тулааны урлагийн төрлийн кинонд дүр бүтээж байжээ. Энэ жил Хятадын зах зээлийг байлдан дагуулж байгаа “Wolf Warrior 2” кинонд гол дүр бүтээсэн юм. Энэ нь бүх цаг үеийн хамгийн их орлоготой 100 киноны жагсаалтад анхны Холливүүдийн биш бүтээл болж багтаад байгаа ажээ.

ХАН ГЭН

33 настай, зүүн хойд Хятадын тунгус угсааны нанай үндэстний төлөөлөгч. Багаасаа бүжиг, тулааны урлагаар хичээллэсэн Хан 2005 онд Өмнөд Солонгосын Супер Жүниор хөвгүүдийн хамтлагийн гишүүн болжээ. Улмаар гурван жилийн дараа анхны хамтлагаасаа салбарласан Сүпер Жуниор-М хамтлагийн ахлагч болсон юм. 2009 онд тэрээр SE Entertainment компанитай байгуулсан гэрээгээ цуцлахаар шүүхэд хандаж, үүнээс хоёр жилийн дараа соло уран бүтээлээ эхэлжээ. Хан Гэн нь Вэйбо сүлжээнд 49 сая дагагчтай.

МА ТЯНЬЮ

31 настай Хуй үндэстэн Ма нь Бээжингийн Киноны Академийн төгсөгч. Хуй үндэстэн бол Хятадын муслим хүн ам юм. Жүжигчин, дуучин Ма анх Ухань мужийн авьяастны тэмцээнд түрүүлж алдаршсан. Дараа нь 2006 оны бүх улсын “Миний Баатар” урлагийн тэмцээнд зургаадугаар байранд шалгарсан юм.

Тэр саяхан “Армийг үүсгэн байгуулсан нь” Хятадын түүхэн кинонд маршал Лин Баогийн дүрд тогложээ. Лин Бао нь 1949 оны иргэний дайнд Куоминтаны цэргийг ялсан Коммунист баатар юм.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү