Годонхой эрчүүдэд ээлтэй


6 жил

 Бэлгэдэл: Эрчүүдэд ээлтэй, эрч хүч , эрэмгий зоригтой байдлыг бэлгэддэг. Айл гэрт аз жаргал авчирдаг 10 цэцгийн нэг.

Орчинд үзүүлэх нөлөө: Агаар чийгшүүлнэ. Агаараас ксилол , толуол , аммиак зэрэг хорт бодисууд шүүж цэвэрлэнэ. Үүнээс гадна тасалгааны энергийг сайн зохицуулж чаддаг .

Арчилгаа: Хавраас намар хүртэл цэцэглэдэг. Арчилгаанаас шалтгаалж өвөл цэцэглэх ч тохиолдол бий. Хэт  том, өргөн саванд хийвэл цэцэглэхдээ муу байдаг.

Гэрэл: Нарны шууд тусгалд биш сарнисан тод гэрэлтэй орчинд илүү тохиромжтой. Нарны шууд тусгалд тавьсанаар навч шарлах, үзүүрээсээ хатаж харладаг.

Усалгаа: Чийгшилд дуртай, цэцгэнд ус хүргэлгүйгээр навчийг шүршинэ. Хөрсийг хэт хатааж болохгүй. Усалгаа ихэдвэл үндэс ялзарч , навч шарлах учраас усалгааг зөв тохируулах нь чухал. Усалгааны дараа сууринд тунасан илүүдэл усыг дор бүр нь асгана.

Бусад: Хавар зуны улиралд хоёр удаа бордож болно. Хавар годонхойг шилжүүлэн суулгадаг. Үндсээр бут хуваах байдлаар үрслүүлдэг. Халаагуур болон чийгшүүлэгч хажууд ойр тавьж болохгүйг анхаараарай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү