Хэнтийн бөхчүүд бэлтгэлдээ гарлаа


6 жил

Хан Хэнтий нутгийн бөхчүүд өчигдөр Үндэсний их баяр наадмын бэлтгэлдээ гарчээ. Монгол Улсын начин Б.Одхүүгээр ахлуулсан Хэнтийн бөхчүүд Сонгинын амралтад гал болон гарч бэлтгэл сургуулилалтаа базаах юм байна.

УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн бодлогын гишүүн Х.Нямбаатар нар нутгийн бөхчүүдээ бүх талаар дэмжин тусалж байгаа ажээ. Т

эд өчигдөр Хэнтий нутгийн бөхийн галын наадмын бэлтгэлийн нээлтэд хүрэлцэн очиж бөхчүүддээ хүндэтгэл үзүүлсэн байна. Хэнтий аймгийн бөхийн галд улсын арслан Э.Оюунболд, аймгийн хурц арслан Азжаргал, Ариунбилэг тэргүүтэй хүчит бөхчүүд бэлтгэлээ базааж эхэлжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү