Энэ зуны хамгийн том фестиваль өнөөдөр эхэлнэ


6 жил

Энэ зуны хамгийн том фестиваль “Улаанбаатар фестиваль” өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 15-ныг хүртэл болох гэж байна.

Өнөөдөр болох нээлтийн арга хэмжээнд A-Sound, The Lemons, Маралжингоо, Nisvanis, Lumino, Тэнүүн&Чойжоо, The Colors зэрэг хамтлаг дуучид дуулна.

Тус фестивалийн хүрээнд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолтуудыг албан ёсны эрхтэйгээр том асарт шууд дамжуулж, хоолны фестиваль, рок поп хип хоп оддын тоглолтууд зэрэг Хөлбөмбөг, Хөгжим, Хоол 3-ыг цогцлоосон хөтөлбөрүүд уйдаахааргүй байлгах юм.

Мөн UB Comedy-гийн хөгжилтэй залуусын “Summer Show” тэнд болж үзэгчдээ хөгжөөх ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү